1. Шууд захиалгад анхаарлаа хандуул
OTA сувгууд сайн ч, шимтгэл өндөр байдаг (15-20%). Тиймээс өөрийн вэбсайт болон сошиал сувгуудаар дамжуулан шууд захиалга авах нь ашигт ажиллагааг эрс нэмэгдүүлнэ. Үүний тулд Booking Engine ашиглах нь хамгийн зөв шийдэл юм.
2. Динамик үнийн бодлого (Dynamic Pricing)
Улирал, эрэлт, өрсөлдөгчийн үнэ зэргээс хамааран үнээ уян хатан өөрчлөх нь дүүргэлтийг сайжруулна. Жишээ нь: Эрэлт ихтэй үед үнээ өсгөх, сул үед хямдрал зарлах.
3. Хэрэглэгчийн сэтгэгдэл (Reviews)
TripAdvisor, Booking.com дээрх сэтгэгдлүүдэд хариу өгч, нэр хүндээ өсгө. Судалгаагаар зочид сөрөг сэтгэгдэлтэй газар очихоос татгалздаг байна.
4. Нэмэлт борлуулалт (Up-selling & Cross-selling)
Зөвхөн өрөө зарах бус, өглөөний цай, спа, трансфер үйлчилгээг санал болгох. Check-in хийх үед нь илүү зэрэглэлийн өрөөг хөнгөлөлттэй үнээр санал болгоорой.
5. Технологи ашиглах
PMS, Channel Manager ашиглан ажлаа хөнгөвчилж, зочдод илүү цаг гарга.