Япон улс өдөрт хилээр нэвтрэх жуулчдын тоог 50 мянгад хүргэхээр төлөвлөж байна

Нийтэлсэн огноо: 2022/08/25

ТОКИО. /Zaobao/. Японы эрх баригчид тус улсад нэг өдөрт нэвтрэх гадаадын иргэдийн тоог нэмэгдүүлэн 50 мянгад хүргэнэ хэмээн албаны хүмүүс мэдэгдэв.

Түүнчлэн коронавирусний эсрэг вакцины гурван тунтай тохиолдолд хилээр нэвтрэхэд шинжилгээний сөрөг гэрчилгээ үзүүлэх шаардлагаас чөлөөлөх боломжтой аж.

Одоогоор тус улсын Засгийн газар хилээр нэвтэрч буй иргэдээс 72 цагийн дотор өгсөн шинжилгээний сөрөг гэрчилгээг шаардаж байгаа юм.

Япон улс нь Азийн аялал жуулчлалын томоохон бүс бөгөөд 2019 онд Японд ирсэн гадаадын жуулчдын тоо 31.88 саяд хүрч дээд амжилт тогтоож байжээ. 

Эх сурвалж: montsame.mn

https://montsame.mn/mn/read/302325

Буцах