Гар утасны програмууд зочид буудлыг өөрчлөх үү?

Нийтэлсэн огноо: 2021/10/27

The History of Mobile Apps - Inventionland

Зочид буудлын салбар цар тахлын үед ухаалаг утасны программуудаар дамжуулан илүү олон функцийг нэвтрүүлж үйл ажиллагаагаа хөгжүүлж байгаа нь ирээдүйн үл хөдлөх хөрөнгийн хөгжил, чиг хандлагад томоохон нөлөө үзүүлж эхэлсэн байна.

 

Yotel бренд, Хилтон зэрэг томоохон бие даасан зочид буудлууд цар тахалын үеийн нөхцөл байдалд өөрсдийн үйл ажиллагаагаа хялбаршуулж гар утасны аппликеэйшноор бүртгүүлэхээс эхлээд өрөөний үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Гэвч энэ хэрэглээ нь зөвхөн цар тахалын нөхцөл байдлаас шалтгаалахгүйгээр цааш өргөжиж зочид буудлын барилга, хэв маягт нөлөөлөхүйц өөрчлөлтийг авчраад байна.

Лобби, фитнесс төвүүд, амралтын талбай зэрэгт заавал үйлчлэгч, ажилтануудаар дамжуулан үйлчилгээ авдаг байсан бол одоо бүх зүйл хялбархан болжээ.

Зочид буудлын энэ хялбаршуулсан үйлчилгээ нь зочлох үйлчилгээ эрхэлдэг бизнес эрхлэгчид, амрагчдад аль алинд нь санхүүгийн хувьд томоохон шийдэл болох боломжтой юм.

Жишээлбэл зарим жижиг зочид буудлууд лобби буюу хүлээлэг, захиалгын өрөөний хэрэгцээгүй болсноор тэр зайгаа ресторан юм уу бар болгон ашиглаж илүү ашигтай ажиллах боломжтой болох юм.

Бүртгэл, үйл ажиллагааг зохицуулдаг аппликейшнийг ашгилснаар орлого болж чадахгүй үл хөдлөх хөрөнгийн орон зайн хэрэгцээ багасна гэсэн үг.

Үүнээс гадна зарим том буудлуудад байдаг жимний өрөө, бие бялдаржуулах өрөөнүүдийг чөлөөлж оронд нь зочид буудлыг өрөөнд дасгалын төхөөрөмж тавих эсвэл зурагтанд нь фитнесийн хичээлүүдийг суулгаж өгснөөр мөн зардлаа хэмнэхээс гадна олон хүн цуглуулахаас сэргийлэх боломжтой.

Хэдийгээр эдгээр аппликэйшн дөнгөж туршилтын үе дээрээ байгаа ч гэсэн програмууд онлайн болж, үйлчлүүлэгчийн үйлчилгээ илүү энгийн болж өөрчлөгдөж эхэлж байна.

Лобби, жим гэх мэт газруудаа өөрчилж эхэлсэнээр барилгын архитектур, загвар ч өөрчлөлгдөж эхлэх юм. Түүнчлэн засвар үйлчилгээний захиалгаа мөн апп ашиглан шийдсэнээр илүү хурдан үйлчилгээ үзүүлэх боломжтой болно.

Эх сурвалж : https://skift.com/2021/10/27/mobile-apps-are-already-changing-the-layouts-for-hotel-design/

 

Буцах