Египетийн өмнөд хэсгээс үр тариа хадгалах газрын балгас олджээ

Нийтэлсэн огноо: 2022/03/03

КАИР. /TASS/.  Египетийн өмнөд хэсэгт орших Ком-Омбо сүмийн ойролцоогоос үр тарианы агуулахын эртний балгас олджээ.

 

Уг олдворыг Египет, Австрийн археологичдын хамтарсан судалгааны баг илрүүлсэн байна. “Археологичид үр хадгалах зориулалтаар ашиглаж байсан бололтой конус хэлбэрийн 20 байгууламжийг илрүүлсэн" гэж Эртний Египетийн хэрэг эрхлэх Дээд зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Мустафа Вазири мэдээлжээ.

 

МЭӨ 2250-2050 онд хамаарах эдгээр байгууламжийн зоорь, шат зэрэг дотоод бүтэц нь маш сайн хадгалагдаж үлдсэн бөгөөд хана нь хоёр метр өндөр хүрч байгаа аж. 

 

Малтлагын үеэр археологичид мөн 19-р зуунд баригдсан гэж үзэж байгаа цайзын балгас илрүүлжээ. Уг цайзыг Нил мөрний урсацыг ажиглах болон хамгаалалтын байр болгон ашиглаж байсан гэж таамаглаж байгаа аж.

Эх сурвалж: https://www.montsame.mn/

https://www.montsame.mn/mn/read/291385

Буцах